Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Ууганбаяр:Нас баралтыг бууруулах, тохиолдлыг багасгах зорилгоор хөл хорио тогтоосон

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дараах зүйлийг хэллээ.
Сүүлийн 24 цагт 12000 гаруй шинжилгээ хийхэд 689 тохиолдол батлагдлаа. Улаанбаатар хотод 618,  орон нутагт 68 тохиолдол бүртгэгдлээ. Халдвар авсан хүний тоо улсын хэмжээнд 14181 болов.  Нэг хүн нас барсан. 

Коронавирусээс шалтгаалсан нас баралт 20 боллоо. Эмнэлгээс шалтгаалах халдвар гурав бүртгэгдлээ. Хөнгөн 1931 хүн байна. Энэ нийт тохиолдлын 76 хувийг эзэлж байна.  Энэ хүнд, хүндэвтэр, маш хүнд өвчний тоо ихсэж байгаатай холбоотой. Мөн хүндэвтэр 475, хүнд 99, маш хүнд 22 хүн байна. 

🔸Дархлаажуулалттай холбоотой мэдээлэл
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Дархлаажуулалтыг 15 хоногоор хойшуулах шийдвэр гарсан. Нас баралтыг багасгах, тохиолдлыг бууруулах зорилгоор хатуу хөл хорио тогтоосон. Үүнтэй уялдуулан дархлаажуулалтын ажлыг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн. Сүүлийн 24 цагт 3697 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 488 254 хүнийг вакцинжуулсан. Орон нутгийн хэмжээнд нийт 110 128 хүнийг дархлаажуулалтад хамруулсан байна. Одоогоор улсын хэмжээнд 599132 хүнийг хамруулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан