Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

704 хүнээс коронавирусийн халдвар илэрч, гурван хүн нас баржээ /2021.04.12/

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13,591 хүний сорьцод шинжилгээ хийхэд 704 хүнээс  коронавирусийн халдвар илэрлээ.

Мөн 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй буюу нийт гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 9,516 болсон бол нас барсан хүний тоо 25 болоод байна.

Орон нутагт 106 тохиолдол, нийслэлд 598 тохиолдол халдвартай нь батлагджээ. Орон нутагт халдварын тохиолдол өндөр бүртгэгдсэн нь Төв аймаг байна. Мөн сүүлийн 24 цагт 357 хүн эдгэрчээ. Ийнхүү Монгол Улсад нийт  хүн халдвар авсан хэмээн бүртгэгдсэнээс 9516 нь эдгэрчээ. 

Эмнэлэгт 2637 хүн эмчлүүлж байгаагаас 1912 хүний биеийн байдал хөнгөн, 588 хүндэвтэр, 118 хүнд, 19 маш хүнд байна. 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан