Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Байгалмаа:Хамгийн сүүлийн тоймоор 397 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан байна


ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хатуу хөл хорионы үр дүн хэзээ гарах вэ? 

-3-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүсийн өвчлөл өнөөдөр бүртгэгдэж байна. 15 хоногийн хөл хорионы үеэр өвчлөлийн тоо буурч, хөл хорионы дараа ахин нэмэгдэх төлөвтэй байна. Долоодугаар сарын дундуур өвчлөлийн тоо буурах тооцоолол бий.

-Бага насны хэдэн хүүхэд өвчлөөд байна вэ? \Bloomberg TV\

-0-17 насны  3317 хүүхэд өвчлөөд байна.  Хүүхдүүдээс PCR шинжилгээ авч байгаа. Нэг хүртэлх насны хүүхдүүдээс залгиурын сорьц авдаг. 

-Гэртээ нас барж байгаа тохиолдлуудад оршуулах арга хэмжээг хэрхэн авч байгаа вэ?

-Сүүлийн өдрүүдэд нас баралтын тоо нэмэгдэж байна. Тиймээс энэ тохиолдлуудад “Буян” компанийн цогц хадгалах байранд цогцыг хадгалж байна. Оршуулахдаа 30 хүртэлх хүнийг оролцуулан зохион байгуулж байгаа. Эмнэлэгт нас барсан тохиолдолд эмнэлгийнхээ ноорогт тухайн цогцыг зориулалтын уутанд хадгална гэсэн журам бий. 

-Хөл хорио тогтоосноос хэд хоногийн дараа халдварын тоо буурах вэ? \Ikon.mn\

-Хатуу хөл хорионы хугацаанаас хамаарч тухайн өвчлөлийн явц буурах уу, цаашаа үргэлжлэх үү гэдэг нь шалтгаалдаг. 15 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 25-н гэхэд өвчлөл бага зэрэг буураад,  хөл хорионы дараа дахин ихсэнэ.  Долоодугаар сарын дундуур ялимгүй буурах хандлагатай байна. Хэрвээ хөл хориог 28 хоногийн дараа гэж үзвэл өвчлөлийн тоо огцом буурч, долоодугаар сар гэхэд өвчлөлийн тоо өдөрт 10-аас доош гарна гэсэн судалгаа бий. Харин энэ хөл хорио ЭМЯ-ныхаа ачааллыг түр зуур ч болов хөнгөвчлөх ач холбогдолтой. 

-Хэдэн эмч халдвар аваад байна вэ?

-Хамгийн сүүлийн тоймоор 397 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан байна. Үүнээс 278 нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, бусад нь гэр бүлийн гишүүдээсээ халдвар авчээ.

-Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүст ямар эмчилгээ хийж байгаа вэ?

-Дархлаагаа дэмжиж, витамин C, D хэрэглэж байгаа. Хүндээр өвдөж байгаа тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээ хийж байна.

-Халдвар аваад эдгэрсэн ч сөрөг нөлөө гарах уу?  

-Хөнгөн болон шинж тэмдэггүй өвдсөн хүмүүст сөрөг нөлөө нь бага. Маш хүнд, хүндэвтэр хүмүүст уушгины өөрчлөлт, удаан хугацаагаар ядрах, сэтгэл гутрах гэсэн шинж тэмдэгүүд гарч байна гэсэн судалгаа бий. Монгол Улсын хувьд өвчний түүхээ цуглуулаад, энэ судалгааг хийж байна.

ХӨСҮТ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан