Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Ууганбаяр: Хүндэвтэр 723, хүнд 201, маш хүнд 53 хүн байна

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр 11:00 цагийн нэгдсэн мэдээллийн үеэр дараах зүйлийг хэлсэн юм.

“Сүүлийн 24 цагт 1107 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотод 1020, орон нутагт 84 хүн халдвар авчээ. Мөн эрүүл мэндийн 3 ажилтан халдвар авсан. Бүртгэгдсэн халдварын тохиолдол улсын хэмжээнд 19672 боллоо. Сүүлийн 24 цагт 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарч нийт 11044 хүн эдгэрээд байна. Харин 6 хүн нас барсан.

Тодруулбал,

ХӨСҮТ-д 3 хүн

Цэргийн төв эмнэлэгт 1 хүн

БЗД-т гэртээ 1 хүн

Сүхбаатар аймагт 1 хүн тус тус нас баржээ.

3025 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 2048, хүндэвтэр 723, хүнд 201, маш хүнд 53 хүн байна. Мөн 1090 хүн гэрийн тусгаарлалтад эмчилгээ хийлгэж байна”гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан