Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
ЦАГ УУРЫН ӨӨРЧЛӨЛТИЙН АСУУДЛААРХ ЦАХИМ ХУРАЛД 40 УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ОРОЛЦОВ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены санаачилгаар зохион байгуулсан цаг уурын өөрчлөлтийн асуудлаарх цахим хуралд БНХАУ, ОХУ, Их Британи зэрэг 40 орны Төрийн тэргүүн, Ромын пап Фрэнсис, Билл Гэйтс зэрэг эрхмүүд оролцож байна. Хоёр хоног үргэлжлэх энэхүү өндөр дээд хэмжээний хурал баасан гарагт өндөрлөнө.

Хурлын үеэр улс орнууд цаг уурын өөрчлөлтийн эсрэг авч буй арга хэмжээ, зорилтоо танилцууллаа. Тухайлбал: АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден цахилгаан автомашин цэнэглэх 500, мянган станц байгуулахад 15 тэрбум ам.доллар зарцуулах санаачилгыг дэд бүтцийг хөгжүүлэх төлөвлөгөөнийхөө хүрээнд гаргаад байна.

Харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин хилийн чанадад нүүрсний цахилгаан станц байгуулах төсөлд олгох Төрийн санхүүжилтийг зогсооно гэж мэдэгджээ. Тус улс дотооддоо шинээр нүүрсний цахилгаан станц байгуулахыг хориглоод байгаа юм. БНСУ 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтынхаа хэмжээг 2017 оны түвшнээс 24.4 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүлэмжийн хийн ялгаруулалтаа ирэх 30 жилийн хугацаанд эрчимтэй бууруулна гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн ОХУ хүлэмжийн хийг шингээхэд томоохон хувь нэмэр оруулж байгааг онцоллоо. ОХУ-ын эко систем нь жилд 2.5 тэрбум тонн хүлэмжийн хий шингээдэг гэх тооцоолол хийгдсэнийг тэрбээр дурджээ.

 

Эх сурвалж : http://bloombergtv.mn/

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан