Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор байгуулах” концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлалаа

Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 29-ний А/338  дугаар захирамжийн дагуу Туул голын эрэг дагуу дөрвөн байршилд иргэд, олон нийтийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх, талбайн төлөвлөлтийн шийдлийг олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор 20 сая төгрөгийн шагналын сантай концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлалаа. Уралдааныг дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд 21 хоногийн хугацаатай зарлаж байна.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутан, залуучууд оролцох боломжтой. Бүтээлийг тавдугаар сарын 20-ны 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, 13 давхар, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг тавдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn -д байршуулан, олон нийтийн саналыг цахимаар авах юм. Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан үүрэг бүхий Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл 11-321943 дугаараас авна уу.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан