Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Баттулга: Үндсэн хуулийг, Үндсэн хуульт ёсыг эвдэн бусниулах үйл ажиллагаагаа зогсоо

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа-

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨНӨӨДӨР ХҮРГҮҮЛСЭН “ХОРИГ ТАВИХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Их Хурал 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж,  2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол ардын нам төрийн дээр заларч, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтнуудыг эрхшээн захирч, дарамтлан дарангуйлах замаар Үндсэн хуульт ёсыг эвдэх, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, бусниулах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн нэн зохисгүй, увайгүй, туйлын ноцтой, Монголын ард түмнийг илэрхий басамжлан доромжилсон үйлдэл, үйл ажиллагаа явуулж байгаа нь өдрөөс өдөрт ил болж, энэ бусармаг явдлыг Гомбожавын Занданшатар даргатай, Монгол ардын намын 62 гишүүн хуульчлан баталгаажуулж, Монгол төрийн үнэлэмжийг алдагдуулж, Монгол Улсыг дэлхий нийтийн өмнө гутаан, нэн гутамшигтай байдалд оруулж байгаад харамсаж байна.

Монгол ардын намын бодлогоор Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдон ажиллаж байсан Д.Одбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Г.Баясгалан, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн нэгжийн даргаар ажиллаж байсан Г.Туулхүү, Монгол ардын намын захиалгаар томилогдсон Ж.Эрдэнэбулган, Монгол ардын намд удаа дараа үйлчилж, манах ёстой Үндсэн хуулиа илэрхий зөрчин, хууль зүйн хувьд огт маргаангүй асуудлыг маргаан болгосон Д.Солонго нараас бүрдсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүд, мөн л Монгол ардын намын бодлогоор Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагийн даргаар томилогдон ажиллаж байсан Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбатын хууль бус дэмжлэг, оролцоотойгоор өнгөрсөн гучин жилийн хугацаанд тохиолдож байгаагүй, Монгол Улсын иргэний үндсэн эрхийн Үндсэн хуулийн баталгааг алдагдуулсан захиалгат шийдвэрийг гаргаж, Гомбожавын Занданшатар даргатай, Монгол ардын намын 62 гишүүн намын даргынхаа захиалсан шийдвэрийг хүлээн авч баталгаажуулсан бөгөөд одоо хууль болгож байна.

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр Үндсэн хуульд огт нийцэхгүй, нэг хүнд зориулсан шийдвэр болсон, тодруулбал Үндсэн хуулийн цэц шийдвэртээ “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно.” гэсэн заалт, мөн энэ хүрээнд тус хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь агуулгын хувьд урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна.” гэж дурдсан байдаг.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр, тухайн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийг “зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж шийдвэрлэсэн.

Гэтэл Үндсэн хуулийн цэц “зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн дөрвөн үг өнгөрсөн гучин жилийн хугацаанд эргэж үйлчлэх ёстой гэсэн хууль зүйн ямар ч онол, номлолд нийцэхгүй, Монгол ардын намын захиалсан шийдвэрийг ичгүүргүйгээр гаргасан бөгөөд энэ нь Үндсэн хууль болон түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийг илэрхий зөрчин гажуудуулж, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулга гэдэг хүн “дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно” гэсэн гаж хууль гаргах, цаашид ийм коммунист байдлаар хүний эрх, эрх чөлөөг хааж, хязгаарлаж болох нөхцөлийг бүрдүүлж, жишиг тогтоож өглөө.

Гомбожавын Занданшатар даргатай, Монгол ардын намын 62 гишүүн та бүхэн намын даргынхаа үүрэг, даалгаврыг бүрэн биелүүлж, шаардлага зорилгыг нь гүйцэлдүүлсэн. Одоо Монгол Улсын тусгаар тогтнол, иргэдийн эрх, эрх чөлөөг батлан хамгаалж байдаг Үндсэн хуулийг, Үндсэн хуульт ёсыг эвдэн бусниулах үйл ажиллагаагаа зогсоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж заасан. Тиймээс миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурлаас хуулиа мөрдөж, сахин биелүүлэхийг шаардаж, бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү хоригийг тавьж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг “… Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” хэмээн өөрчлөн найруулж, хуульчилсан нь нэг удаагийн шинжтэй, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэнд нийцэхгүй, Хууль тогтоомжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан хууль тогтоомж нь “Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, бусад хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай уялдсан байх, хэм хэмжээ тогтоогоогүй, тунхагласан шинжтэй буюу нэг удаа хэрэгжүүлэх заалт тусгахгүй байх” гэсэн шаардлагуудыг тус тус зөрчсөн байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавьж байна.

Энэхүү хоригийг зохих хууль журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

 

 

23 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
MAH aldaagaa zas ikh khurald suugaa ene namiin shine gishvvd guugaraash chadakhgvi Bol tanii yls toriin karer duusch bga ter songogchid kharj bna
Mongol ylna er-roo bakharkhaj BNA demkij BNA daanch erkh model baga um
УДШүүх Ман-н хууль зөрчснийг нотлох шийдвэрийг гаргахгүй бол онц байдал зарлаж, УИХ-ыг тараах хэрэгтэй...
Зөв. Бүх хуулийг зөрчин байж заавал ерөнхиийлөгч болох ямар хэрэг бнаа. Арай л дэндэж бн шүү дээ. Ард түмэн биднийг илт доромжилж бн шүү. Үнэхээр бухимдаж бн. Хүүк хүүр ээ.
Бүтэн 1,6 жил ковидоор халхавч хийж сүржгэнэчихээд өнөөдөр эмнэлгийн орчин янзандаа, иргэд нь хужаа вакцин шахуулж, хоригдсон ч өвчлөлийн тоо нь нэмэгдээстэй, өвчилсөн, үхсэн хүний тоог худал үнэнгүй мэдээлэхээс илүүг хийж чаддаггүй ертөнцийн шившиг болсон ийм харалган төр засаг хэрэггүй.
Хүрэлсүх энэ хүрээд үнэнд гүйцэгдлээ одоо боль
МАН-ын шатар буруу нүүгээстэй байна. Шатар аа та энэ удаа буруу зүглэн «мад» тавиулсан ш. Эрдэнэ гэх этгээдийн баасанд хутгалдах Хүүк бүр бүрэн баларчээ. Гайгүй рейтингтэй байсан юмсан. Одоо тэг зогс. Хоёр жилээр таг дуугүй бай. Сонгуулиа хойшлуулж хожоогоо нэхэж үздээ. Гадаа маш олон нийт ууртай байна. Ер нь Хүүкийг ялагдуулах нөхцөл бүрдсэн ш.
Хориг тавих нь зөв
Ардын нам минь ингэж будлиан хутгачихаад маш сайн ажиллаж ард түмнээ датаж чадахгүй бол 100н жил өнгөрмөгц байдал орвонгоороо эргэнэ гэдгийг эрх биш мэдэж байгаа байлгүй дээ.
энэ жонхуу нээрээ л жонхуу хутгаж бна доо
Бүх гишүүдийг бас дахиж дэвшихгүй гэсэн хууль гаргая !!!!!!
МАН 2020 онд Үндсэн Хуулийг шинэчлэн батласнаасаа төрийн бүх эрх мэдлийг авах үйл ажиллагааг системтэй хийж байна. Ингэж төрийн эргэлт хийж байгаа намын үйлдлийг зогсоох эрх мэдэл Ерөнхийлөгчид байхгүй гэж үү ??? Монголын ард түмнийг доромжлох МАН-ын зохион байгуулалттай, системтэй үйл ажиллагаа хэрээс хэтэрлээ...
Модоншатар, Зэвэрсэнсүх, Олибоэрдэнэ гурав ерөнхийлөгчийн энэ хоригийг юман чинээ тоохгүй хүлээж авдаггүй МАН гаруудын бүлэг 65-тайгаа УИХ хоригийг хүлээж авахгүй л гэнэ цэцийн хоригийг ч хүлээж авах боломжгүй гэж сүүлийн өдөр баахан алх балбав ийм л байдаг нэг ёсондоо МАН гарууд хэнд ч хоригдохгүй хуулийг өөрсөддөө тохируулдаг болжээ хэлэх үг ч олдохгүй юм даа.
Zandanshatar hiisen uomgui baij.buzar luivardaj turiin erh avah ajliig yagaad hiigeed bga uom.SU.Batbold.Zandanshatar.Hurelsuh 3 t buh muu buhen bga.MANd olon shan ender bolovsroltoi zaluuchuud bga.Daanch duugarch chadahgui bga
Зөв ерөнхийлөгчийн
Zvitei demjij BNA
УДШ МАНыг тараахгүй бол Онц байдал зарлаж МАН энэ УИХыг тараах цаг болжээ УИХын 62 ямар арчаагүй юм бэ Эх орноо гэх МАНын жирийн гишүүд яагаад дуугарахгүй бгаам бэ!!!
Хориг тавих нь хамгийн зөв шийдэл
Хориг тавих нь зөв
Ene nuhur 4 jil uuriiguu l buutsilj horig tabij namaa busniulj tz busad heregee haah ajil l hiihshub uneheer door tubshinii hun yumaa
Нэг нэр дэвшигчид ,тухайлбал сонгуульд нэр нь дэвшсэн Хүрэлсүхэд зориулж , түүний өрсөлдөгчдийг оролцуулахгүй байх хууль бус шийдвэр маш буруу жишиг тул хоригийг хүлээн авах ёстой... .
хориг тавих нь зөв эрх баригч нам өөрсдийн эрх ашгийн төлөө хуулиа өөрчилж болохгүй ш дээ
Хамгийн их уншсан