Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
 “Өрх бүр хашаандаа мод тарья” аяны нээлт боллоо

Аяны нээлтийн ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, УИХ гишүүн Б.Жаргалмаа болон албаны бусад хүмүүс оролцлоо. Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдрийг 22 дахь удаагаа зохион байгуулж байгаа.

Жил бүр мод тарьдаг ч арчилгаа, усалгаа, ургалтыг анхаарах нь нэн чухал гэдгийг салбарын сайд онцолсон юм. Иймээс энэ жил 14 төрлийн модны 25000 суулгацыг айл өрхөд хүлээлгэн өгөхдээ давхар гэрчилгээ олгож хянахаар болжээ.

Н.Уртнасан БОАЖ-ын сайд “Өрх бүр хашаандаа мод тарья” аян 5 дугаар сарын 15-наас 22-ны өдрүүдэд үргэлжилнэ. Дүүрэг бүрийн сонгогдсон байршлын айл өрхүүдэд суулгац болон шаардлагатай шороо, элс, бордоо зэргийг хүргэх, зааварчилгаа өгөх ажлыг нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байна. Мод тарих айл өрхийг сонгохдоо тухайн хорооны нутаг дэвсгэрийн дахин төлөвлөлтийн хугацаа байршил зэргээс харгалзаж үзжээ.

Өнгөрсөн хугацаанд бүх нийтээр мод тарих өдрөөр 13.7 сая гаруй мод тарьсан. Гэвч тарьсан мод бүр ургадаггүй туршлага бий. Иймд арчилгаа, усалгаа, хамгаалалтыг сайжруулан, амьдралтын хувийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учир тарьсан мод нь эзэнтэй байх үүднээс энэ жил өрх бүрийн хашаанд тарих нь чухал гэж үзсэн байна.

 

Өрх бүр хашаандаа мод тарьснаар агаар цэвэршүүлэх, орчны бохирдол, дуу чимээг бууруулах, экологийн боловсролыг дээшлүүлэх зэрэг давуу талуудыг бий болгож эрүүл, ая тухтай амьдрах орчин бүрдэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан