Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Мөрөөдлийн хот” хүүхдийн гар зургийн уралдаанд ирүүлсэн бүтээлд олон нийтээс санал авч байна

Хот байгуулалт, хөгжлийн газар болон Spatial planning podcast-ын хамт олон хамтран хотын ирээдүйн эзэд болсон хүүхэд, багачуудын мөрөөдлийн хотын төсөөлөл, тэдний үзэл бодлоо чөлөөтэй, бүтээлч байдлаар илэрхийлэхэд урам өгөх зорилгоор “МӨРӨӨДЛИЙН ХОТ” хүүхдийн гар зургийн уралдааныг зохион байгуулсан. Ингэхдээ  6-7 нас, 8-9 нас, 10-12 насны ангиллаар 2021 оны тавдугаар сарын 5-18-ний хооронд бүтээлийг хүлээн авсан юм.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2021 оны тавдугаар сарын 23-ныг хүртэл spatial planning podcast-ын фэйсбүүк пэйж хуудсанд байршуулан, олон нийтээс санал авч байна. Олон нийтийн саналаар 40, зохион байгуулагчаас 60  хүртэл оноо өгч, нийлбэр дүнгээр уралдааны ялагчид тодрох юм.

Уралдаанд насны ангилал тус бүрээр тэргүүн байр, дэд байр, гутгаар байрыг шалгаруулж, өргөмжлөл, мөнгөн шагнал, гарын бэлэг гардуулна. Spatial planning podcast https://www.facebook.com/spatialPodcast хаягаар нэвтрэн орж, уралдаанд ирүүлсэн бүтээлүүдтэй танилцан, санал өгнө үү. 

ХОТ БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан