Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Н.Уртнасан сайд Хэнтий аймаг дахь албан томилолтын хүрээнд цогцолборуудын бүтээн байгуулалттай танилцлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Хэнтий аймаг дахь албан томилолтын хүрээнд Биндэр суманд байгуулах Их Хуралдай, Норовлин суманд байгуулах Шихихутаг цогцолборын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд Улсын төсвийн нийт 10,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар:

Батноров суманд Андлалын өргөө

Биндэр суманд Их хуралдай

Норовлин суманд Шихихутаг

Дэлгэрхаан суманд Монголын нууц товчоо цогцолборуудыг байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд 2023 онд ашиглалтад орно.

Дээрх цогцолборуудыг байгуулснаар нийгэм, эдийн засгийн дараах үр дүн гарна гэж үзэж байна. Үүнд:

- 100 гаруй шууд ажлын байр бий болно.

- Жуулчдад зориулсан аялал жуулчлалын шинэ нэр төрлийн 30 гаруй бүтээгдэхүүн бий болж, иргэдийн оролцоог нэмэгдүүлж, өрхийн амьжиргааг дэмжинэ.

- 2024 он гэхэд аймагт жилд аялах жуулчдын тоог 200 мянгад, аялал жуулчлалын эдийн засгийн үр өгөөжийг 150 тэрбум төгрөгт хүргэнэ.

- Иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн, өрхийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний борлуулалтыг 50-иас дээш хувиар нэмэгдүүлнэ.

- Жил бүр орон нутгийн 100 гаруй иргэдийг чадавхжуулах сургалтад тогтмол хамруулж, аялал жуулчлалын нөлөөтэй ажлын байраар хангагдах, бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлнэ гэж төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан