Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Бүжигчин Б.Эрдэнэбаяр ОУ-ын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож бахдам амжилт гаргажээ

Үндэсний Урлагийн их театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр БНСУ-д зохион байгуулагдсан олон улсын өндөр зэрэглэлийн тэмцээнүүдэд оролцож Монголын үндэсний урлаг тэр дундаа бүжгийн урлагийн хөгжлийг гайхан бишрүүлж эх орныхоо нэрийг өндөрт гаргажээ. Тодруулбал,  2021 оны 5 сарын 10-наас 6 сарын 13-ны хооронд Сөүл хотод зохион байгуулагдсан БНСУ-ын урлаг, соёл, боловсролын сайдын нэрэмжит олон улсын бүжгийн тэмцээний Этник төрөлд Тэргүүн байр, Цомын эзэн, 2021 оны 6 сарын 12, 13-нд БНСУ-ын Бусан хотоос зохион байгуулсан 2021 BIDF The 3rd Korea Dance Grand Prix олон улсын бүжгийн тэмцээний Этник төрөлд 2(silver)-р байр,  2021 оны 6 сарын 10-13-ны хооронд БНСУ-ын Бусан хотоос зохион байгуулсан 17 дугаар Бусан олон улсын бүжгийн фестивалийн хүрээнд BIDF видео бичлэгийн уралдааны Тэргүүн байрт шалгарчээ.

1 Сэтгэгдэл
Бахархаж бна дүүгээрээ улам их амжилт хүсье
Хамгийн их уншсан