Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
И.Баатархүү: Цахим наадамд ГУРВАН тэрбум төгрөг зарцуулна

Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй, цахимаар явуулах шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор зохион байгуулалтын асуудлаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссоос мэдээлэл хийлээ.

Соёлын дэд сайд М.Батбаяр:

Наадмыг цахим хэлбэрээр нэг зэрэг шууд дамжуулна. Наадмаа цахимаар үзэж гэртээ байна гэж ойлгож болно. Орон нутгийн наадмыг долоодугаар сарын 20-ноос хойш тэмдэглэх үгүйг шийднэ. 2021 оны зургаадугаар сарын 14-нд наадмыг зохион байгуулах хорооны шийдвэрээр Ерөнхий найруулагчаар СГЗ Н.Наранбаатар, Ерөнхий продюсераар Г.Цоггэрэл, зөвлөх найруулагчаар Б.Баатар нар ажиллана.

Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны ажлын хэсгийн дарга И.Баатархүү:

Үндэсний их баяр наадам нь тогтмол хугацаанд зохион байгуулдаг хуульчлагдсан баяр. Энэ жил наадмыг хүй долоон худагт цахим байдлаар зохион байгуулахад бэлтгэл ажил эхэлж байна. Энэ жил наадмыг 2.8-3 тэрбум төгрөгийн хооронд хийнэ.

Ардын хувьсгалын 100 жилийн ойн тэмдэглэлт нь үүнээс тусдаа бүтэн жил үргэлжлэх зүйл юм. 10 тэрбум төгрөг нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн бүтэн жилийн үйл ажиллагааны санхүүжилт.

Наадамд оролцогсод Хүй долоон худагтаа гурав хоног байрлаж, тэндээ шинжилгээ өгнө. Хүй долоон худагт худалдаа үйлчилгээ явахгүй. Гэрээгээр оролцогсдын хоол хүнсийг хангана.

 

1 Сэтгэгдэл
humuus uheed baihad yund ni bayarldag yum be, irgedee bodooch
Хамгийн их уншсан