Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Тайланг цахимаар авснаар жилд 8000 боодол бичгийн цаас хэмнэж, 19 мод тайрахаас хамгааллаа

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээний хүрээнд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг цахимаар хүлээн авах системийг эцэслэн дуусгаж, үнэлгээний мэргэжлийн байгууллагуудад цахим систем ашиглалтын сургалтыг зохион байгууллаа. Цахим сургалтад байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ гаргах эрх бүхий 110 мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Тайланг цахимаар хүлээн авснаар жилд бүр 8000 боодол бичгийн цаас хэмнэх буюу 19 ширхэг мод тайрахаас хамгаалах боломжтой болж байна. Мөн тайлангийн явц ил тод нээлттэй, төсөл хэрэгжүүлэгч болон мэргэжлийн байгууллагад харагдах юм.

Мөн төрийн үйлчилгээг цахимжуулах, нэгдсэн сүлжээнд нэвтрүүлэх ажлын хүрээнд Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг https://e-mongolia.mn цахим системд шилжүүлсэн. Цахим системд шилжүүлснээс хойш нийт 650 хүсэлтийг цахимаар хүлээн авч, 510 хүсэлтийг шийдвэрлэж, 140 төслийн дүгнэлтийг боловсруулах шатанд байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангуулахаар шийдвэрийг www.eic.mn цахим хуудсанд оруулах цэсийг бий болгож, одоогийн байдлаар 120 төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээнд олон нийтийн оролцоог хангуулсан мэдээлэл нээлттэйгээр байршаад байна. Уг мэдээллийг нээлттэй болгосноор иргэд тухайн бүс нутагтаа хэрэгжиж байгаа төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээтэй танилцах, мэдээлэл авах боломжийг бүрдүүллээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд жилд 1000 орчим ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргуулах хүсэлт, 1200 орчим тайлан ирдэг. Энэ бүгдийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэснээр жилд 800-900 боодол бичгийн цаас хэмнэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан