Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
COVID-19: Айл, өрх зусланд гарахад өгөх зөвлөмж
Цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт:
- Зуслангийн байрны хана, шал зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25 мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
- Хашааны ил задгай хог хаягдлыг зайлуулах
- Хорхой, шавьжны устгал хийлгэх
- Бие засах газрыг халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт, үнс)
Айл өрхөд:
- Гараа тогтмол угаах, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Нүүр, нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
- Бусадтай гар барихгүй, тэврэлдэхгүй, үнсэлдэхгүй байх
- Гэртээ олон хүн цуглуулахгүй байх
- 22 цагаас өмнө унтаж дархлаагаа дэмжих
- Хүн бүр өөрийн аяга, тавагтай байх
- Ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор аяга, таваг угааж, цэвэр усаар сайтар зайлах
- Булаг, шандын усыг буцалгаж хэрэглэх
- Аль болох ил задгай хоол, хүнсний бүтээгдэхүүн авахгүй байх
- Хүүхдэд амнаасаа хоол өгөхгүй, зайрмаг, чихэр, ус, ундаа ам дамжуулан хэрэглэхгүй байх
- Хувцас, хөнжил, гудас, гар, нүүрийн алчуур, цагаан хэрэглэлээ наранд тавих
- Хүүхдийн тоглоомыг содын уусмалаар угааж цэвэрлэх
- Цаг агаарт тохируулан хувцаслах
- Хачигт хазуулахаас сэргийлэх (тод өнгийн битүү хувцас, бие биенийхээ үс, хувцсыг шалгах)
- Наршилтаас сэргийлэх (малгай өмсөх, бүлээн шингэн ойр, ойрхон уух)
- Ил задгай хог хаяхгүй, бие засахгүй байх
- Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандана уу.
0 Сэтгэгдэл




















