Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.УРТНАСАН ОРХОН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан албан томилолтоор Орхон аймагт ажиллах хүрээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга С.Жаргалсайхан нартай тухайн орон нутагт тулгамдаж буй байгаль орчны асуудлыг хэлэлцэж, бүтээн байгуулалт нь зогссон байгаль орчин, аялал жуулчлалын салбарын албан хаагчдын орон сууцны барилгын ажлын явцтай танилцав.

Орон сууцны байр түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байгаа орон нутгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын барилгын ажлыг үргэлжлүүлэх боломжийг судлан, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх талаар анхаарч ажиллахаар боллоо.

 

Мөн Орхон аймгийн орчны бохирдлыг бууруулах чиглэлээр эко ариун цэврийн байгууламж, сайжруулсан шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр цаашид анхаарч, аймгийн удирдлагуудад тооцоо судалгаа, төсөл боловсруулахыг үүрэг болголоо.

Эрдэнэт хот 31000 гэр хорооллын айл өрхтэй. Сүүлийн жилүүдэд агаарын чанар муудаж, бохирдол ихэссэн. Хог хаягдлаа зэргэлдээ аймагтаа булшилж, түлээний модоо бэлтгэдэг зэрэг тулгамдсан асуудлыг мөн хөндлөө. Өнөөг хүртэл аюултай хог хаягдлын агуулахгүй байгааг харгалзан ирэх 2022 оны төсөвт Орхон аймаг болон Эрдэнэт хотод аюултай хог хаягдлын агуулах барих санхүүжилтыг шийдвэрлэхээр болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан