Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
“Хүүхдийн шүдний аян”-ыг сарын хугацаатай зохион байгуулна

Хичээлийн жил эхлэх гэж буйтай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвтэй хамтран шүд, амны хөндийн өвчний урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг зорилтот бүлгийн буюу 0-16 насны хүүхдүүдэд түлхүү үзүүлэхээр “Хүүхдийн шүдний аян”-ыг зохион байгуулж байна. Тус аян нь наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 25-ны хооронд үргэлжлэх бөгөөд дараах мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна. Үүнд:
- 0-16 насны хүүхдүүдэд цаг олголтыг түлхүү олгох буюу нийт цаг олголтын 70 хувийг эзэлнэ.
- Цаг олголт нь зөвхөн цахимаар олгогдоно.
- mn цахим хаягаар 20:00 цагт нэвтрэн орох эрх үүсэх ба үзүүлэх өдрийн өмнөх өдөр цагаа баталгаажуулна.
- Үзлэг хийх өдөр: Даваагаас баасан гарагт 08:20-19:20 цагийн хооронд байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн тогтоолд заасны дагуу хүүхэд тус бүр жилд гурван удаа амны хөндийн тусламж, үйлчилгээг авах эрхтэй юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
0 Сэтгэгдэл




















