Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
“Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо
Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа
Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ
Маргааш 1-р хорооллын арын замыг хаана
Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна
“Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана
"За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна
Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
НҮХЭН ЖОРЛОНГ СОЛЬЖ, ХУУЧИН ГАЗАРТ НЬ МОД ТАРИХААР АЖИЛЛАЖ БАЙНА

Хөрсний бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Туул, Улиастай гол орчмын 1050 нүхэн жорлонг энэ ондоо багтаан солино. Баянзүрх дүүргийн 23,11-р хорооны нутаг дэвсгэр болох Туул, Улиастай голуудаас 50-200 метр зайд байрлах айл өрхийн нүхэн жорлонг шинэчлэх ажил 35 хувьтай явагдаж байна.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хэрэгжүүлж буй ажлын хүрээнд хөрсөнд нэвчилтгүй, 1050 ширхэг зориулалтын ариун цэврийн байгууламж барьж, хуучин нүхэн жорлонг ариутган дарж булах юм. Энэ газар, талбайг нь ашиглан мод тарина. Уг ажлын гүйцэтгэгчээр “Олон тоосго” ХХК ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаан бүрэн дуусгах юм.
0 Сэтгэгдэл





















