Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг нээлтийн үеэр төрийн албан хаагчид 10000 мод тарьжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлиг гаргаж, өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг албан ёсоор нээж, төрийн байгууллагууд түүчээлэн энэ үеэр БОАЖЯ-ны харьяа Ойн судалгаа хөгжлийн төвийн ургуулсан 10000 мянган ширхэг суулгацыг 4 байршилд тарилаа.

“Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн Монгол Улсын нийт газар нутгийн 76.9 хувь нь цөлжилтөд өртсөн тооцоо, судалгаа бий. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлбэл цөлжилтөд өртсөн талбайг 4 хувиар бууруулна. Иймд Мод тарих үндэсний хөтөлбөрийн хүрээнд хувь хүн албан байгууллагуудад татварын хөнгөлөлт үзүүлэх, урамшуулал олгох эрхзүйн орчныг бий болгох, ойжуулалтын төсөв, тооцооллыг зөв гаргах тарьсан модны арчилгаа, цаашид ургуулах менежментийг давхар шийдэх зэрэг нь энэ ажлыг үр дүнтэй болгоход ихээхэн ач холбогдолтойг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцоллоо.

Манай орны нийт газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Үүнийг 2030 он гэхэд 9 хувьд хүргэх үндсэн зорилтыг тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг урьдчилсан байдлаар гаргасан байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл бэлтгэл, эрчимжүүлэх, тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлнэ.

Тэрбум мод тарьж ургуулах зорилт хэрэгжих бүрэн боломжтой. Гол нь эрдэм шинжилгээ, судалгааны үр дүн, туршлага зэргийг харгалзаж, бодитой, үе шаттай ажиллах хэрэгтэй. Мөн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах бүтэц бий болгох шаардлагатайг салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд онцолж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан