Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“1000 ЖИМСНИЙ МОД” АЯН ЭХЭЛЛЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Улаанбаатар хотын айл өрх, цэцэрлэгийн хашаанд хүнсний болон аж ахуйн ач холбогдолтой 1000 жимсний мод тарих аяныг Баянзүрх дүүргийн 257-р цэцэрлэгээс эхлүүллээ.

Аяны хүрээнд үхрийн нүд, улаалзгана, монос, интоор гэсэн 4 төрлийн жимсний модны 1000 суулгацыг сонгон суулгах аж. Эдгээр суулгац нь 1-3 жилийн дараа жимсээ өгч эхлэхээс гадна тухайн тарьсан орчиндоо эх ургамал болон ургах юм. Тухайн суулгацуудыг өрх, цэцэрлэг бүр зөв тарьж ургуулах зааварчилгаа өгөх, хянах, цаашид эх ургамлаас жимс хураах, ногоон мөчир болон яст жимсээр үржүүлэг хийж сургах зэрэг тогтвортой үргэлжлүүлэх ач бүхий ажлыг “Фермер Эмэгтэйчүүдийн Холбоо” ТББ мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэж байна.

 

1 Сэтгэгдэл
тарих жимсний модыг ханаас авах вэ
Хамгийн их уншсан