Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“Бид хамтдаа энэхүү хүнд цаг үеийг даван гарч чадна гэдэгт итгэлтэй байна”

“Ай Ти Эм-2021” үзэсгэлэнг энэ жил “TOURISM FOR INCLUSIVE GROWTH -ХҮРТЭЭМЖТЭЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ” уриатай зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан Ковид 19 цар тахлын нөлөөгөөр бидний дэвшүүлсэн зорилтуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд урьдчилан тооцоогүй томоохон сорилтууд тулгарч байна.

Цар тахлын улмаас олон салбарын үйл ажиллагаа тэр дундаа аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хамгийн их алдагдал хүлээж эдийн засгийн хохирол амсаж байгаа. Монгол орны хувьд сүүлийн хоёр жилд жуулчдын тоо болон аялал жуулчлалын салбарын орлого 90 гаруй хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ч бид хамтдаа энэхүү хүнд цаг үеийг даван гарч чадна гэдэгт итгэлтэй байна. Иймд аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээх төлөвлөгөө боловсруулан жуулчин хүлээн авах бэлтгэлээ базаан ажиллах шаардлагатай"-г онцлов.

Үзэсгэлэнд 21 аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, орон нутгийн аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагууд, салбарын бизнес эрхлэгчид оролцон аяллын эвент арга хэмжээ, маршрут, шинэ бүтээгдэхүүнээ сурталчилж байна. Мөн борлуулалт, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, танилын хүрээгээ тэлэхээс гадна гадаад, дотоодын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлэг, сургалтад хамрагдах боломжоор хангагдаж байгаагаараа ач холбогдол өндөртэй юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан