Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
БОАЖ-ын сайд Н.Уртнасан “MARS-V” төслийн багтай хамтран ажиллана

Сансарын аяллыг Монголд төлөвлөн шаргуу хөдөлмөрлөж байгаа “MARS-V” төслийн багийнхан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасантай уулзлаа. Эх орныхоо говь, цөлийн газарзүй, уур амьсгалын онцлогийг давуу тал болгон олон улсад таниулах, аялал жуулчлалын хөгжлийн шинэ хандлагыг тодорхойлохоор дэлхийд танигдан ажиллаж байгаа “MARS-V” төслийн багийнханд салбарын сайд амжилт хүсээд бүх талаар дэмжин ажиллах болно гэв.

Тооцоо судалгаанд үндэслэлтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн зохион байгуулалтай ажиллаж байгаа төслийн багийг Монгол орныхоо байгалийн өвөрмөц онцлогийг нарийн судалж, эдийн засгийн үр өгөөжтэй ажил эхлүүлсэн нь Аялал жуулчлалын салбарын хөгжилд шинэ брэнд болох боломжтойг Н.Уртнасан сайд онцлоод дэлхийн хөгжлөөс хоцорч биш угтаж, урагшилж байгаа залуусыг бүх талаар дэмжиж, бүтээлээ Монгол Улсын өнгө төрх, нэрийн хуудас болгох ёстой гэдгийг тэмдэглэлээ.

“Vision” буюу алсын хараа, “Victory” буюу ялалт. “V” гэдэг нь ромбо тавын тоо буюу аж үйлдвэрийн тавдугаар хувьсгал гэсэн агуулгыг илтгэж байгааг төслийн санаачлагч С.Эрдэнэболд тайлбарлалаа.

Мөн “Дэлхий дээр байгаа 24 цөл дотроос долоо нь хасах градустай байдаг. Энэ долоо дотроосоо хамгийн хүйтэн, Марстай хамгийн ойролцоо орчин нөхцөлтэй нь манай говь. Монголын говь цөл нэмэх, хасах 40 градус хүрдэг. Манай улс зүүн өмнөд Азийн улс орнуудтай харьцуулахад өндөрлөг газар оршдог, улирал солигддог, хэт хуурай уур амьсгалтай. Энэ бол байгаль цаг уурын давуу тал гэдгийг эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрч байгааг онцлон танилцуулав. Сансар судлалын салбар дэлхий дахинд сүүлийн 100 жилд эрчимтэй хөгжиж байна. Далайг гаталж шинэ газар нээх нь дундад зууны үеийн хүн төрөлхтний сорилт байсны адил шинэ гарагийг эзэмших хүсэл орчин үеийн сорилт юм.

Хүн төрөлхтний энэ тэмүүлэлтэй хөл нийлүүлж алхахын тулд манай залуус энэ салбарыг сонирхож, судлахгүй бол дэлхийн хөгжлийн ард үлдэнэ гэж төслийн гүйцэтгэх захирал Г.Амгаланбаяр хэллээ. “MARS-V” төслийн хүрээнд үндсэн 85, дэмжигч 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдсэн. Нэмээд 2300 хүн сайн дураараа оролцох хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Төслийн хүрээнд Марс гарагтай хамгийн төсөөтэй орчин нөхцөлийг бүрдүүлсэн сургалтын бааз байгуулах, сансрын судалгаа, хөгжүүлэлтийн чөлөөт бүс бий болгох, дагуул хот байгуулах зэрэг үндсэн гурван зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан