Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төслийг хэлэлцлээ

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн “Журам батлах тухай” 93 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

May be an image of 8 people and people sitting

Энэхүү журамд зарчмын хэд хэдэн өөрчлөлтүүдийг оруулж байгаа бөгөөд гадаадын анчдад зуучлагч байгууллагыг хасаж, агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч болон судлаачдын эрх, үүргийг илүү тодорхойлж өгсөн. Мөн түүнчлэн уг журмаар зохицуулагдаж буй Ан агнах тусгай зөвшөөрлийг төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүндрэлгүй хүргэх зорилгоор цахимжуулах томоохон өөрчлөлтийг тусгаж өгсөн байна.

Хэлэлцүүлэгт тусгай сонирхлын ан агнуур, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 30 гаруй байгууллагын төлөөллүүд оролцлоо.

May be an image of 9 people, people sitting and people standing

“Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг аж ахуй нэгжүүд дэмжиж байлаа. Цаашид БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй цөлжилт, газрын доройтлыг буруулах, зэрлэг амьтныг хамгаалах ажилд нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхтэй оролцон хамран ажиллах саналтай байгаагаа зарим төлөөллүүд илэрхийлэв.

May be an image of 1 person

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан