Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
32 тонн шатахуун ачсан автомашиныг “Дөрөлж” нуураас татан гаргалаа

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур буюу аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 13 км зайтай шатахуун ачсан автомашин живсэн. Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан 26 алба хаагчид болон албаны бусад хүмүүс 4 өдөр ажиллаж мөсийг 100 метр гудамлаж, 5 метр өргөнтэй хөрөөдөж шатахуун ачсан автомашиныг амжилттай татан гаргалаа.

Нуурын мөсний зузаан 60 см, усны гүн нь 3.1 метр байв. Гол мөрнүүдийн мөсний түвшин мал тууварлах, ачаа тээвэр хийх хүртэл хэмжээнд бэхжээгүй байгаа тул иргэд мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байх, бага насны хүүхдүүдийг гол нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан