Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
ЦАР ТАХЛЫН ҮЕД ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ГАРЦ ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

"Экспорт Монгол 2021" олон улсын цахим форум, үзэсгэлэн 7 дахь жилдээ “Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдэл” уриатай болж байна.

Монгол улсын хувьд экспортын нийт бүтээгдэхүүний 95 хувийг дан ганц уул, уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Иймд экспортын салбарт шинэчлэлт, өөрчлөлт хийх шаардлагатайг форумд оролцогчид онцолж байгаа юм. Экспортын салбарт шинэчлэлт хийхэд төрийн бодлого, дэмжлэг, хувийн хэвшил болон олон улсын хамтын ажиллагаа чухал. Мөн бусад төрлийн экспортыг нэмэгдүүлэх, орлогыг төрөлжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх шаардлага тулгарч байгааг мөн энэ үеэр хөндлөө.

Уул уурхайн бус экспортын өнөөгийн нөхцөл байдал, экспортын явцад гарч байгаа хүндрэл бэрхшээл, бизнесийн санхүүжилтийн хүрээнд шийдэх шаардлагатай асуудлыг хэлэлцэж цаашид уул уурхайн бус экспортын санхүүжилтийн нөхцөлийг уян хатан болгох, харилцан тогтмол мэдээлэл солилцох, бусад орны сайн туршлагыг судалж нутагшуулах, салбар дунд орхигдож буй экспортын асуудлыг эзэнжүүлэх, экспортын тодорхой бодлого хөтөлбөртэй болох, үүнийг хэрэгжүүлэх тогтолцоог цаг хугацааг алдалгүй бүрдүүлэх шаардлагатай̆ гэдэгтэй оролцогчид санал нэг нэгдэж, экспортыг дэмжихэд бүх талын хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэлээ.

Монголын аялал жуулчлалын холбооны тэргүүн Д.Гантөмөр Аялал жуулчлалын салбарын экспортын талаар оролцогчдод мэдээлэл өгсөн. Тэрээр “Аялал жуулчлал өөрөө олон дэд салбараас хамаардаг. Гадаад, дотоодын аялал, аялагчдыг дагасан хөдөлгөөн нь бүхий салбарт тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, эдийн засгийн эргэлт нэмэгдэх чухал ач холбогдолтой. БОАЖЯ-наас "Аялал жуулчлалыг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө"-г төр хувийн хэвшлийг оролцоотой боловсруулж байгаа"-г онцлов.

Олон улсын Экспортын төвөөс Асем Вилла дахь Хүн театрт зохион байгуулж буй тус форум, үзэсгэлэнд төр, хувийн хэвшлийн төлөөллүүд, олон улсын төслүүд, бизнес эрхлэгчид гээд Эскпортын салбартай холбоо бүхий олон талууд оролцож байгаагаар онцлогтой. Цаашид экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхэд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, чиг хандлагыг тодорхойлох нэгдсэн санал дүгнэлтийг гаргаж, салбар тухай бүрийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан