Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Монгол-Японы байгаль орчны яамдын бодлогын зөвлөлдөх 14 дүгээр уулзалт боллоо

2007 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй тус уулзалтад БОАЖ-ын Дэд сайд Ц.Батбаяр, Япон Улсын Байгаль орчны Дэд сайд Шода Ютака болон албаны бусад хүмүүс оролцов.

Энэ удаагийн уулзалтаар хоёр орны яам хоорондын хамтран ажиллах санамж бичгийн дагуу уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, хөрсний бохирдлын үнэлгээ, Агаарын чанарын хяналт, мониторинг, Зүүн Азийн хүчиллэг тунадасны мониторингийн сүлжээ (EANET)-ний хүрээн дэх хамтын ажиллагаа зэрэг асуудлыг хөндөн хэлэлцлээ.

“Цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэл улс орнуудад үүссэн ч байгаль орчны асуудлууд анхаарлын төвд хэвээр байгааг Дэд сайд Ц.Батбаяр онцлоод Монгол Улсаас зохион байгуулж буй энэ удаагийн уулзалт нь ирэх онд болох хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд санал солилцож, байгаль орчны салбараас оруулах хувь нэмрийг тодорхойлох боломж болж байгааг тодотгов.

Бодлогын зөвлөлдөх 14 дүгээр уулзалтаар өмнөх жилүүдэд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж ирсэн төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар хэлэлцэн, ирэх онд бодлогын түвшинд хамтран ажиллах, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцон, чиглэлээ тодорхойллоо. Түүнчлэн Монгол, Япон улс хоорондын Хамтарсан Кредит Олгох Механизмын үйл ажиллагаа, байгаль орчны дэд бүс нутгийн болон орон нутгийн санал, санаачилгыг дэмжин ажиллах зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэхээр тогтов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан