Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Оны онцлох ажил: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн

БОАЖ-ын салбарт 2021 онд чамгүй олон ажил өрнөж байгаль хамгаалах асуудал олон нийтийн анхааралд өртөж Төрийн ордны танхимд, НҮБ-ын индэрт хүртэл хэлэлцэгдсэн онцлох жил байлаа.  Байгаль орчны чиглэлээр цаг үеэ олсон бодлогын шийдвэр шинэчлэлийг хийж, үндэсний хөдөлгөөнийг эхлэлийг амжилттай өрнүүлэв. 

Үүнээс Монгол оронд төдийгүй олон улсын сонорт хүрч, дэлхий нийт анхааралтай ажиглаж, хамтран ажиллахаа зарим улс орнууд илэрхийлээд байгаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилтийг бууруулах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг онцолсон байна. 

Ойн чуулганы үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Монгол улсын ой модны салбарт эрх зүйн шинэчлэл хийх, ойн тогтвортой менежмент, гадаад хамтын ажиллагаа, төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах, тодорхой шийдвэрт хүрч бодлогот тусгах, санал, зөвлөмж гарган цаашид хэрэгжүүлэхэд уг чуулганы зорилго оршиж байгааг онцолж байсан юм. 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлсэнээр гарах гол үр дүнг тоймловол

  • Ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 2030 онд нийт газар нутгийн 9 хувьд хүрнэ
  • Биологийн төрөл зүйлийн амьдрах орчин сайжчирч эко системийн тэнцвэрт байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлнэ
  • Говь хээрийн бүсийн нэн хүчтэй цөлжсөн, хүчтэй цөлжилтөд нэрвэгдсэн газар нутгийн 4 хувийг нөхөн сэргээж, агро-ойжуулалт арга хэмжээг хөгжүүлсэнээр ажлын байр нэмэгдэж, иргэд, амьжиргааны тогтвортой эх үүсвэртэй болох, ядуурлыг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой.
  • Хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлж, ялгарлыг тэглэх дэлхийн зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна хэмээн тэрбээр тодотгож байлаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан