Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж нар Сонгинохайрхан дүүрэгт байрлах сайжруулсан түлшний үйлдвэртэй Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, Монголын эрчмийн салбарын зөвлөх, мэргэшсэн инженерүүдийн холбооны тэргүүн Гэндэнсүрэн болон бусад эрдэмтэн судлаач, иргэдтэй хамт явж танилцлаа.

Эрдэмтэн, судлаачдаас дараах саналуудыг илэрхийллээ.

Сайжруулсан түлшний стандартыг яаралтай өөрчлөх

Монгол Улсад утааны стандарттай болох

Таван толгой түлш компанийн дэргэд лаборатори байгуулж өгөх

Судалгаа хийж, туршилт хийж, үүний дараагаар үйлдвэрлэлийг явуулах

Зүүнбаян төмөр замыг яаралтай ашиглалтад оруулах

Сайжруулсан түлш үйлдвэрлэх үйлдвэрүүдийн яндангийн стандартыг сайтар барих

Сайжруулсан түлшийг үйлдвэрлэхдээ түүхий эд болон бусад барьцалдуулагч г.м-ийг сайтар анхаарах

Үйлдвэрийн зориулалттай болон ахуйн хэрэглээний гэж ангилж стандартаар тогтоох саналуудыг өглөө .

Дээрх саналуудыг үндэслэн Нэгдүгээрт, эрдэмтдийн зөвлөлийг байгуулах.

Хоёрдугаарт, шинээр баригдах шинэ үйлдвэрийг технологийн хувьд шинэчлэн бүрэн автоматжуулах барих хамтарсан ажлын хэсгийг байгууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан