Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Ахмад настнуудад зориулсан Геронтологийн үндэсний төвийн шинэ байр ашиглалтад орлоо
“Монгол-Солонгосын хотын эрчим хүчний өөрчлөлтийн форум”-ыг зохион байгууллаа
Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
“Хөдөлмөрийн аварга” цэргийн албан хаагчаар шалгарлаа

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн захирагч, ахмад Х.Цэнд-Очирыг сум, орон нутгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, өөрийн эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гарган бусдыгаа манлайлан ажилласныг өндрөөр үнэлж Баянхонгор хотын “Хөдөлмөрийн аварга” цэргийн албан хаагчаар шалгарууллаа.

Ахмад Х.Цэнд-Очир нь Онцгой байдлын байгууллагад 7 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ хугацаанд салааны захирагч, гамшгаас болон гал түймрээс хамгаалах улсын хяналтын байцаагчаар ажиллаж байгаад 2020 оноос Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн захирагчаар ажиллаж байна гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
0 Сэтгэгдэл




















