Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюки-г хүлээн авч уулзлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кобаяаши Хироюки-г (2022.02.10) хүлээн авч уулзлаа. Уулзалтад БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ариунтуяа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэцэг нар байлцсан юм.

Уулзалтаар хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон Улсын талаас хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, буцалтгүй тусламж, дэмжлэг тусламжид талархаж буйгаа илэрхийллээ. Тодруулбал,

1. “Япон Улсын Засгийн газрын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хүлээн авах 200 сая иений буцалтгүй тусламжийг байгаль орчны салбарт зарцуулах,

2. Монгол Улсын Засгийн газар 2020-2024 онд Улаанбаатар хотын агаарын чанарыг бууруулах төслийг Японы талын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа нь ихээхэн хувь нэмрээ оруулсан. Тус төслөөр дамжуулан цаг уур, хүрээлэн буй орчны судалгаа шинжилгээний ажил эрчимжиж буй,

3. Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал” барих төслийг хэрэгжүүлсэн,

4. Монгол Улс Япон Улсын Засгийн газартай байгуулсан “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-д өндөр ач холбогдол өгдөг. Уг түншлэлийн хүрээнд хамтарсан кредит олгох механизмыг хэрэгжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд Япон Улсын зүгээс байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт хийх, чадавх бэхжүүлэхэд үзүүлсэн дэмжлэг туслалцааг онцлон талархал илэрхийллээ.

Мөн Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд хоёр яамдын Байгаль орчны Бодлогын зөвлөлдөх уулзалтаар тохирсноос гадна хамтран хийх ажлуудыг санал болголоо. Тухайлбал,

Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцын чиглэлээр чадавхыг бэхжүүлэх, олон нийтэд таниулан сурталчлах ажлууд зохион байгуулах,

Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллага (JNTO)-тай хамтын ажиллагааны механизм бий болгох. Ингэснээр аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, хөтөч тайлбарлагч болон бусад аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд Япон Улстай энэ тал дээр хамтран ажиллах, харилцан жуулчин солилцоог нэмэгдүүлэх зорилгоор хамтарсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх

Япон Улсын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал баригдсан. Үүнийг цаашид хөгжүүлэх, нисэхийн салбараар дамжуулан Монгол Улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх зэргээр хөгжүүлэхэд хамтран ажиллахыг хүслээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан