Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Япон Улсын Засгийн газраас МУГЖ Д.Сосорбарамд Мандах нар одонг гардуулна.

Япон Улсын Засгийн газраас 2022 оны хаврын одонг гардуулах Гадаад иргэдийн нэрсийг зарлав. Монгол Улсаас уг одонг Ц.Даваадорж болон Д.Сосорбарам нар хүртэхээр болов. Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Догмидын Сосорбарам нь 1978 онд Улсын Багшийн дээд сургуулийг кино драмын ангийг төгссөний дараа Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчнээр ажиллаж байх хугацаандаа маш олон сайхан дүрүүдийг амилуулж байв. 1990 оноос хойш Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд манлайлах үүрэг гүйцэтгэж байснаас хамааран аpдчилсан нийгэм руу шилжсэн шилжилтийн үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэн Япон Улстай харилцах харилцааг чухалчлан үзэж эхэлсэн. Тэрбээр 2007 оны Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болон 2015 онд Японы Зүүн хойд бүс нутагт зохиогдсон байгалийн гамшигт зориулагдсан хандивын тоглолтонд оролцохын сацуу 2016 онд японы алдарт дуучин Яширо Аки Монгол Улсын соёлын элчээр томилогдох үед хийсэн тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллан тоглолтод хамтран оролцжээ. Мөн 2019 онд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулсны 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод Морин хуурын чуулгатай хоршиж дуулсан бөгөөд 2020 оны Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтанд хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүлэх зэрэг дуу, бүжгээр дамжуулан хоёр орны соёлын харилцааны гүүр болж чухал нөлөө үзүүлсэн нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, эв найрамдалт нөхөрсөг харилцааг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан болно. Иймээс түүнийг Япон, Монгол хоёр орны дуу, бүжгээр дамжуулан харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлсэн хувь нэмрийг өндрөөр үнэлж, Мандах нар одонгийн Алт, мөнгөн туяа зэрэглэлийн одонг гардуулахаар болов.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан