Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Тэшиг суманд гарсан ойн түймрийг цурманд орууллаа

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Ар хээгч гэдэг газарт Ойн түймэр гарсан тухай мэдээллийг онцгой байдлын албаныхан тавдугаар сарын 2-ны 15:40 цагт хүлээн авчээ. Түймэр гарсан газар нь хилийн 0286 дугаар ангийн дөрөвдүгээр заставаас зүүн зүгт 28 км зайтай бөгөөд дуудлага мэдээллийн дагуу тус ангийн алба хаагчид түймрийн голомтод ажиллаж байна. 

Мөн Онцгой Байдлын Ерөнхий Газрын даргын шийдвэрээр хүч нэмэгдүүлэн ажиллахаар Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын 20 алба хаагч Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр Улаанбаатар хотоос тавдугаар сарын 3-ны 07:00 цагт нислэг үйлдэж, мөн өдрийн 08:46 цагт түймрийн голомтод газардсан юм. Түймрийг өчигдрийн 15:50 цагт цурамд оруулсан байна. Иймд зэвсэгт хүчний 303 дугаар ангийн “МИ-171Е” загварын нисдэг тэргээр очсон бүлгийг буцаажээ.

Урьдчилсан байдлаар түймрийн урт 1.8 км, өргөн 300 метр орчим урттай, цурам дотор уугьж байгаа унанги моднуудыг цэвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд цаг агаар тогтуун байна хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан