Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Сэлбэ голын эхэнд мянган ширхэг хайлаас тарина

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Ойн тухай хуулийн дагуу хаврын бүх нийтээр мод тарих арга хэмжээг 13 дахь жилдээ “Ногоон хот-Иргэний оролцоо” уриатайгаар зохион байгуулж байна. Энэ хүрээнд өнгөрсөн жил 19 мянга гаруй мод, бут, сөөг тарьж ургуулжээ. Тэгвэл энэ жил нийслэлийн хэмжээнд хаврын мод тарих аяныг тавдугаар сарын 6-20-ны хооронд зохион байгуулж байна. Бямба гарагт нийслэлийн таван дүүрэгт хаврын мод тарих өдөрлөгийн нээлт болж, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчид баталсан хуваарь, байршлын дагуу мод тарьж, өмнө нь тарьсан модоо арчилж, усаллаа. 

Хаврын мод тарих өдөрлөгөөр нийслэлийн есөн дүүрэгт нийт 288,107 мод, бут, сөөг тарьж, ургуулах юм. Аяны хүрээнд Нийслэлийн Байгаль орчны газар, Экологийн цагдаагийн алба, One life мото клуб хамтран Сэлбэ голын эхэнд 1,000 хайлаас мод тарих ажлыг эхлүүлжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Барилгачдын талбайд энэ сарын 31-нийг дуустал стандартын шаардлага хангасан мод, сөөгний тарьц, суулгац болон мод тарьж ургуулах талаар мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгнө.

 

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан