Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
АСА циркт Япон Улсын SBI холдингс хөрөнгө оруулна

АСА” баг Улсын циркийг 13 жилийн өмнө ингэж авчээ

Япон Улсын томоохон хөрөнгө оруулагчдын нэг SBI холдингс Монгол Улсын соёл, урлагийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор “Рояал Плаза” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. .Гэрээнд SBI Ventures Asset Pte компанийг төлөөлж Рёсүкэ Хаяаши, SBI Holdings компанийг төлөөлж тус компанийн ерөнхийлөгч Ёшитака Китао болон “Рояал Плаза” компанийн гүйцэтгэх захирал М.Отгонцэцэг нар гарын үсэг зуржээ. 

Тус группийн сайтад мэдээлснээр “Рояал Плаза” компани нь 2007 онд байгуулагдсан бөгөөд хуучин улсын циркийг хувьчилж, одоогийн АСА циркийг байгуулан дотоод, гадаадын уран бүтээлчдийг урьж циркийн урлагийн тоглолт зохион байгуулахаас гадна оффис, ресторан гэх мэтээр тохижуулж, Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулж байгаа гэжээ. 

Түүнээс гадна Монгол Улсыг газар нутаг, ашигт малтмалын нөөцөөр баялаг бөгөөд хүн амын гуравны нэг нь нэн залуу буюу 15-34 насныхан, математикийн чиглэлээр хүний нөөц сайтай тул программ хангамжийн хувьд ирээдүйтэй орон гэдгийг онцлоод газарзүйн байршил болон соёлын хувьд Хятад, бусад тусгаар улсуудтай ойр оршдог тул Японы компаниуд хүрч чадаагүй байсан хүрээгээ тэлэхэд Монгол Улс ач хоблогдолтой болохыг дурдсан байна. Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс SBI холдингс энэхүү хөрөнгө оруулалтаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс венчур компаниудын технологи, үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлж, Монголын ирээдүйтэй компаниудыг нээн илрүүлж, дэмжиж, монголчуудын ахуй, соёл, урлагийг тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаа илэрхийлжээ. 

image
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан