Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Хөвсгөл аймгийн Ханх суманд дахин газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо 2 дугаар багийн “Хачим” гэдэг газар (аймгийн төвөөс хойд зүгт 356 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км, Ө-51°15’36.0”, У-100°17’24.0”) тавдугаар сарын 30-ны өдрийн 10:27 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг 10:36 цагт Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус мэдээллийн талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлэв.

Ханх сум орчимд 2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж байсан. Энэ газар хөдлөлт нь голомтдоо 7-8 баллын хүчтэй чичирхийлэл үүсгэж, Хөвсгөл аймгийн бүх сум, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугч, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэдэд мэдрэгдсэн билээ.

image
1 Сэтгэгдэл
Маш аймшигтай юм болжээ хүмүүс та нар зүгээр үү бэртэж гэмтээгүй биздээ
Хамгийн их уншсан