Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
ЭКОЛОГИЙН ОЛИМПИАД БОЛОН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН ЯЛАГЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАВ

✅Нэгдсэн Үндэстний Байгууллагын санаачилгаар жил бүрийн 6 дугаар сарын 5-нд Дэлхийн Байгаль Орчны Өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл Монгол Улсын Их Сургуультай хамтран, Мон Газар Экологи ХХК, Ногоон Сэргэхүй ТББ, МУИС-ийн Эрдэм шинжилгээний бага хурлыг “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” сэдвийн хүрээнд 2022 оны 06 сарын 3 өдөр МУИС-ын шинэ номын сангийн 303 тоотод амжилттай болж өндөрлөв.

✅Тус олимпиадад болон эрдэм шинжилгээний бага хуралд Монгол улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр ба докторын түвшний оюутнууд оролцсон бөгөөд энэ удаа МУИС, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль; Монгол Германы Ашигт Малтмал Технологийн Их Сургууль; Эрдэнэт хот дахь МУИС-ийн салбар, Ховд Их сургууль, Завхан дахь МУИС-ийн салбар зэрэг 7 их, дээд сургуулийн 90 гаруй оюутнууд оролцсон юм.

✅БОАЖЯ-ын сайд Б.Бат-Эрдэнэ экологийн олимпиад болон эрдэм шинжилгээний бага хурлын ялагчдад шагналыг гардуулсан юм. Тус экологийн олимпиадад нийт 3 бакалаврын оюутан тэтгэлэг авсан юм.

✅I байр - 100% тэтгэлэг, өргөмжлөл (1 оюутан)

✅II байр - 75% тэтгэлэг, өргөмжлөл (1 оюутан)

✅III байр - 50% тэтгэлэг, өргөмжлөл (1 оюутан)

Үүнээс гадна тус эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд нийт 10 судлаач оюутнууд шагнуулсан юм.

Судлаач оюутан /бакалавр/

✅Тэргүүн байр – 1 оюутан судлаач: Өргөмжлөл 2,000,000 төгрөг

✅Дэд байр – 2 оюутан судлаачид: Өргөмжлөл 500,000 төгрөг

✅Тусгай байр – 2 оюутан судлаачид: Өргөмжлөл 250,000 төгрөг

Ахисан түвшний судлаач оюутан /магистр, доктор/

✅Тэргүүн байр – 1 оюутан судлаач: Өргөмжлөл 2,000,000 төгрөг

✅Дэд байр – 2 оюутан судлаачид: Өргөмжлөл 500,000 төгрөг

✅Тусгай байр – 2 оюутан судлаачид: Өргөмжлөл 250,000 төгрөгөөр шагнаж урамшуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан