Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж энэ онд БОАЖЯ-ны төсөвт 650 сая төгрөг суулгажээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

 

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд сум дундын ойн ангиудыг алслагдсан байршил, хүчин чадлаас нь шалтгаалан тодорхой хэмжээний хуваарилалт хийж байгаа аж. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах ойн дундын ангийг хоёр хуваах шийдвэр гаргасан болохыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ энэ үеэр онцоллоо.

Үргэлжлүүлэн тэрбээр "Ойн хөнөөлт шавжтай холбоотой асуудал үүсээд байгаа. Тавдугаар сарын тооцооллоор 737 орчим мянган га газарт ойн хөнөөлт шавж тархсан гэх судалгаа байна. Монгол Улсын хэмжээнд 2021 оны судалгаагаар 297 мянга орчим га газар дээр байсан. Хамгийн их тархацтай нь Хөвсгөл аймаг бөгөөд нийт 327,489 га газарт ойн хөнөөлт шавжийн голомт үүссэн. Монгол Улсын хэмжээнд 2021 оны судалгаагаар 297 мянга орчим га газар дээр байсан.

Өнөөдрийн хуралдаанаар улсын хэмжээнд ойн хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж хоёр тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс зарцуулах болсон" гэв.

Хөнөөлт шавжтай тэмцэхэд зориулж энэ онд БОАЖЯ-ны төсөвт 650 сая төгрөг суулгасан. Энэ хөрөнгөөр Улаанбаатар хот, Булган, Хөвсгөл, Архангай аймагт хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг хийж дуусгасан" гэв.

0

0

0

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан