Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Ази, Номхон далайн орнуудын Байгаль орчны сайд нар Монголд чуулна

 

Ази, Номхон далайн орнуудын Байгаль орчны сайд нар Монголд чуулна

Ази, Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагуудын 55 орны төлөөлөл, Байгаль орчны сайд нарын хурал ирэх оны эхний улиралд манай улсад зохион байгуулагдахаар болжээ.

Тус олон улсын хурлын талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишрантай уулзаж санал солилцсон байна. Байгаль орчны сайд нарын уулзалтаар агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг сэдвээр хэлэлцэх ажээ.

Уулзалтын үеэр НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишран Монгол Улсад дээд хэмжээний уулзалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Мөн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг хүүхэд, өсвөр үеийнхний дуу хоолойгоо нэгтгэх олон улсын бага хурал ирэх наймдугаар сарын 25, 26-нд Монголд болох юм. Энэхүү хурал 2026 онд НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг угтан эхлүүлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгын хэсэг ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан