Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ ГАРЫН АВЛАГА ХЭВЛЭГДЛЭЭ

“Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл” ТББ-ын зөвлөх баг Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд олон нийтийн оролцоог хангах, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор гарын авлага боловсруулж, цахим сургалт зохион байгуулах зөвлөх үйлчилгээ хэрэгжүүллээ. Уг гарын авлагыг АМЕП төслөөс хэвлүүлэн, цахим сургалтад хамрагдсан Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий аймгийн ЗДТГ болон 3 аймгийн бүх сумдад хүргүүллээ.

Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөр /АМЕП/-өөс Байгаль орчин, аялал жуулчлалын яам /БОАЖЯ/-ны захиалгаар “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд /БОНБҮ/ олон нийтийн оролцоог хангахад дэмжих” төслийн хүрээнд энэхүү ажлыг гүйцэтгэсэн юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан