Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
ГОРХИ ТЭРЭЛЖИЙН БҮСЭД АМЬДАРДАГ ИРГЭДИЙН ТУЛГАМДАЖ БУЙ ЗАРИМ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАВ. (2022.08.02)

✅БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн 6 дугаар хороо буюу Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт оршин суугчид болон тус бүсэд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчид, аялагчдын хооронд газрын асуудлаас үүдэлтэй байнгын зөрчил маргаантай явж ирснийг шийдвэрлэх үүднээс иргэдийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлуудыг сонслоо.

✅Тус хорооны иргэдийн хувьд газар эзэмшигчийн гэрчилгээг сунгуулахаас эхлээд орчин тойронд нь амралтын газар, аялал жуулчлалын баазууд олноор байгуулагдсанаар дуу чимээ, орчны бохирдол эрс нэмэгдсэнээс гадна иргэд, оршин суугчдын хашааны гарц, орцыг хааж хашаалах, түргэн тусламж, гал команд зэрэг төрийн анхан шатны тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй болсныг хэлж байв.

✅Мөн иргэд болон аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгчдийн хоорондын газрын маргааныг ойрын хугацаанд шийдвэрлэхээр холбогдох мэргэжилтнүүдийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байлцуулан, иргэдийн бичиг баримт, газрын кадастрын зургийг газар дээр нь тулгаж, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг дараа дараагийн шатанд шилжүүлэхээр боллоо.

✅Байгалийн тусгай хамгаалалттай газарт аж төрдөг иргэдийн тулгамдсан асуудлыг цэгцэлж шийдвэрлэхээр Засгийн газраас анхаарч буй. Иймд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Налайх дүүрэг, 6 дугаар хорооны холбогдох мэргэжилтнүүд болон иргэдийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулж, иргэдийн эрүүл аюулгүй, амар тайван амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр нэн тэргүүнд анхаарлаа хандуулахыг Шадар сайдаас үүрэг болгов.

✅Мөн оршин суугчдын газар эзэмших гэрчилгээний асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хороо, дүүргийн удирдлагууд болон бусад албаныханд үүрэг болголоо.

✅Тус ажлын хэсэг энэ амралтын өдрүүдэд буюу 8 дугаар сарын 6, 7-ны өдөр Горхи Тэрэлжийн иргэдтэй газар дээр нь очиж төрийн үйлчилгээг үзүүлнэ. Ажлын хэсэгт БОАЖЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд, Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар, Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын холбогдох албан тушаалтнууд болон иргэдийн төлөөлөл ажиллах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан