Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
ЯПОН УЛСЫН "ЗОЧИД БУУДАЛ, РЕСТОРАНЫ МЕНЕЖМЕНТИЙН БАЙГУУЛЛАГА"-ЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

✅Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Япон Улсын зочид буудал, рестораны менежментийн байгууллагын удирдлагуудыг хүлээн авч уулзан манай улсад аялахаар ирж байгаа тус улсын жуулчдад зориулсан аяллын маршрут, бүтээгдэхүүн, үйлчилгээ, стандартын жишиг бий болгох чиглэлээр санал солилцов.

✅Цар тахлын улмаас бүрэн зогсоод байсан аялал жуулчлалын салбарт 2022 он гарсаар эхний 7 сарын байдлаар манай улсад нийт 121 мянга 741 гадаад жуулчид ирээд байна. Энэ тоон мэдээллээс үзэхэд, БНСУ, ОХУ зэрэг улсаас хамгийн жуулчид иржээ.

✅Тиймээс цаашид энэ тоог нэмэгдүүлэх өөрөөр хэлбэл манай улсыг зорих гадаад жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх чиглэлээр БОАЖЯ-наас Япон Улсын Жайка/ JICA/-тай хамтран аялал жуулчлалын салбарт тэр дундаа жуулчдад зориулсан Япон стандарт, аяллын маршрут, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд Япон Улсын зочид буудал, рестораны менежментийн байгууллагатай хамтран аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа зочид буудал, ресторан, угтах үйлчилгээ зэрэг чиглэлээр хүний нөөц бэлтгэх, сургалт, судалгааны ажил хийх, харилцан туршлага солилцох зэрэг ажлуудыг үе шаттай хийж, үр дүнд хүрэх боломжтойг тус тус байгууллагын удирдлагын төлөөлөл илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан