Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
"БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ" МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН ЗАВХАН АЙМАГТ БОЛЛОО
✅Уг зөвлөгөөн "Байгалийн нөөцийн менежмент ба хариуцлагатай малчин", Мал аж ахуй ба байгальд ээлтэй малчин" сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
✅Малчид, оролцогчдын дунд “Байгалийн нөөцийн менежмент ба хариуцлагатай малчин”, “Мал аж ахуй ба байгальд ээлтэй малчин“ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, бэлчээрийн менежмент, малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх, бэлчээр, ус, хадлан, ой, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг сэдвүүдээр бүлэг болгон ажиллаж шийдэл, санал, хүсэлтээ танилцууллаа.
✅Малчид малын тоо толгойг нэмэгдүүлэхээсээ илүүтэй, малын үүлдрийг сайжруулах, чанарын асуудлыг анхаарч, бэлчээрийн даацад нийцүүлэн мал аж ахуйгаа эрхлэхийг дэмжлээ.
✅Зөвлөгөөний үйл ажиллагааг дүгнэж малчид оролцогчдоос “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицон бэлчээрийг ашиглах, байгалийн нөөцийн даацад тохирсон эрүүл, ашиг шим өндөр мал сүргийг өсгөж, МАА-н бүтээгдэхүүнийг төвлөрсөн цэгээр боломжийн үнэтэйгээр дотоод, гадаадын зах зээлд борлуулдаг, хоршсон хамтын ажиллагаатай, хариуцлагатай, эко системийн төлбөр авдаг малчин бүхий тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжүүлэх” уриалга гаргав.
✅Арга хэмжээг БОАЖЯ, НҮБХХ, Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслөөс тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа.
✅Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд төр, хувийн хэвшил, малчдын хамтын ажиллагааг дэмжих, бүтээгдэхүүнд үнэ цэнэ шингээх, үндэсний болон олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх, брэнд бүтээгдэхүүн, үйл ажиллагааг бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх, усан хангамжийг сайжруулах, өвс хадлан тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилготой "АДАПТ" төсөл нь Дорнод, Сүхбаатар, Ховд, Завхан аймгийн бүх сумдад хэрэгжих юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://met.gov.mn/.../bajgald-eeltej-malchdyn-z-vl-g.../mn уншина уу
1 Сэтгэгдэл
Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com
Хамгийн их уншсан