Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Мөнх тэнгэр” хөгжмийн уран бүтээлийн тоглолт болно

 

"Мөнх тэнгэрийн хүчин дор" Монголын уран сайхны түүхэн кино бүтээгдсэний 30 жилийн ойд зориулан Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров "Мөнх тэнгэр" хөгжмийн уран бүтээлийн тоглолтоо толилуулах гэж байна.

Тус киноны хөгжмийг Монголын Үндэсний радиогийн их танхимд Ардын жүжигчин Ж.Чулууны удирдлага дор Улсын филармонийн симфони найрал, морин хуурчид, шуудрагчид, уртын дуучид, найрал дуучид, "Хөх тэнгэр" хамтлаг хамтран бичүүлсэн бөгөөд Япон Улсын дуу бичлэгийн мэргэжилтнүүд бичлэг хийж, Токиогийн хөгжмийн студид дууны тохируулгыг хийжээ.

“Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны хөгжмийн зарим хэсгийг Үндэсний их найрал хөгжим, Морин хуурын чуулга хөгжимдөж олны хүртээл болгодог. Тэгвэл энэ удаа Улсын филармонийн симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга анх удаа бүрэн эхээр нь хөгжимдөх юм. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан удирдан тоглуулна.

Энэ тоглолтын үеэр мөн "Тэнгэрийн хүлэг" хөгжимт туульсыг толилуулна. Энэхүү хөгжмөн туульст эрдэнэт хүлэг тэнгэрээс бууж хүнтэй ижилсэн эр цэргийн унаа болж, дайнд оролцож, эзнээ шархадсан үeд эмээл дээрээ бөгтрүүлэн эх нутагт нь авчирч, хайртай бүхэнтэй нь уулзуулж, аз жаргалтай амьдралд золгуулж байгааг хөгжмөөр дүрслэн өгүүлсэн байна.

2018 онд Өвөрмонголын Хөх хотноо 140x50 м тайз бүхий ордонд 150 орчим морьтны морин циркийн үзүүлбэрт зориулсан хөгжмийг Морин хуурын чуулга, Бээжингийн симфони найрал хөгжим бичлэг хийж тоглосон байна. Энэ удаа "Анир" поп оркeстр, Морин хуурын чуулгын хөгжимчид, найрал дуучид, гоцлол дуучид, "Увeртюра" хамтлаг хамтран анх удаа тоглох гэж байна. “Анир” студийн захирал,  хөгжмийн зохиолч, найруулагч Б.Алтанхуяг удирдан тоглуулна.

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Мөнх тэнгэр” хөгжмийн уран бүтээлийн тоглолт болно

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан