Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Б.Бат-Эрдэнэ: Иргэдийн шахмал түлшний хэрэглээ нэмэгдсэн нь агаарын бохирдолд нөлөөлж байна

Агаарын бохирдлын эсрэг авч буй арга хэмжээний талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухайд богино хугацааны шийдэл нь сайжруулсан шахмал түлш.

Дунд хугацаандаа хагас коксын үйлдвэр байгуулснаар агаарын бохирдол 30-40 хувиар буурна гэж тооцож байна.

2020 онд нийслэлийн хэмжээнд 350 мянган түлшийг нийлүүлсэн бол 2022 онд 515 мянган тонн сайжруулсан түлшийг нийлүүлсэн байдаг. 2020 онд 350 мянган тонн байсан түлшний хэмжээ өнөөдрийн тооцооллоор 690 мянган тонныг давсан байна.  Нэг ёсондоо шахмал түлшний хэрэглээ хоёр дахин нэмэгдсэн байна. Ийм хэмжээний сайжруулсан шахмал түлшийг хэрэглэдэг болсон нь агаарын бохирдолд нөлөөлж байна.

Мөн 2020-2021 онд хөл хориотой холбоотойгоор автомашины хөдөлгөөн багассан байна. Автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг 30 хувьд нь тооцож байгаа. ЭЦГ-тай хамтраад нүүрсэн яндангийн хяналт, шалгалтуудыг хийж байна.

Гуравдугаарт, өнгөрсөн цаг хугацаанд баруун, зүүн үлдвэрүүд дээр техник технологийн дэвшил огт хийгдээгүй, түлш яг хэвээрээ байгаа гэсэн үг. Түүхий эд, үйлдвэрүүд дээр хяналт шалгалт хийхэд стандартад нийцсэн гэдгийг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтоосон. Зарим өдөр их хэмжээний манан шиг хөшиг үүсчихсэн байдаг” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан