"Чихрийн шижинтэй тэмцэх" дэлхийн өдрийг "Эрүүл мэндийн боловсрол ирээдүйн эрсдэлээс сэргийлнэ" уриан дор тэмдэглэлээ. Олон улсын чихрийн шижингийн холбооны тооцоолсноор Монгол Улсад 2019 оны байдлаар 20-79 насны нийт хүн амын таван хувь нь чихрийн шижингээр өвчлөх эрсдэлтэй гэж үзжээ.
УХТЭ-ийн Бөөр, дотоод шүүрэл судлалын эмч Т.Ариунтуяа "Дэлхий дээр нийт 537 сая хүн чихрийн шижингээр өвчилсөн байгаа бөгөөд 2030 он гэхэд энэ тоо 643 саяд хүрнэ гэсэн тооцоолол бий. Түүнчлэн чихрийн шижинтэй хоёр хүн тутмын нэг нь оношлогдоогүй байна. Чихрийн шижинтэй хүмүүст эмийн эмчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалтгүй байснаар амь насанд аюултай хүндрэл, эрсдэлүүд үүсэж байна. Чихрийн шижин нь дотроо олон төрөлтэй. Үүнээс 2-р хэлбэрийн чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх боломжтой. Энэхүү хэв шинж нь амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдолоос үүсдэг. Иймд амьдралын зөв дадал хэвшлийг болгосноор уг өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Мөн чихрийн шижингийн урьтал байдалтай гэж оношлогдсон тохиолдолд амьдралын хэв маягаа өөрчилснөөр эрүүл бүлэгт орох боломжтой" гэв.
COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
20-79 насны нийт хүн амын таван хув нь чихрийн шижингээр өвчлөх эрсдэлтэй
0 Сэтгэгдэл
























