Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ГХЯ: 15 мянган ам.доллар байршуулах “Визийн бонд” хөтөлбөрөөс МУ-ыг гаргахад хамтарч ажиллахыг АНУ-ын ЭСЯ-нд илэрхийллээ "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН САЛБАРЫН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСИЙН МЭРГЭЖИЛТЭН Г.ЭНХБАТ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНУУЛЛАА 2026 ОНЫ ЭКСПОРТ 8 САЯ ТОННЫГ ДАВЛАА МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ТАЙЛАНД УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

БОАУ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Тайландын үндэсний Ассамблейн сенатын танхимын Аялал жуулчлалын байнгын хорооны дарга Генерал Танасак Патимапрагорн, тус байнгын хорооны гишүүд болон Монгол-Тайландын парламентын найрамдлын бүлгийн Ерөнхийлөгч Анусак Конгмалайтай уулзав.

✅ Уулзалтын эхэнд, тэрбээр МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг Сенатын гишүүдэд хамтатган уламжлаад, талууд хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

✅ Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд Зочлох жил” болгон зарлахын зэрэгцээ аялал жуулчлалын салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс “Аялал жуулчлалын тухай” хуулийн төсөл боловсруулж, Улсын Их хурлаар батлуулахаар өргөн бариад байгааг уузалтын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцлон тэмдэглэв.

✅ Мөн цаашид Тайландын Парламенттай хамтран ажиллаж, тус улсын аялал жуулчлалын салбар дахь эрх зүй, хууль тогтоох туршлага солилцох сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Түүнээс гадна Монгол Улсад тогтвортой аялал жуулчлал, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын хэмжээнд аялал жуулчлалыг сурталчлах, брэнд бий болгох Тайланд Улсын туршлагыг судалж, энэ чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд, аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хоёр орны жуулчдын урсгалыг харилцан тэнцвэртэй болгох чиглэлээр хамтран ажиллах саналтай байна гэсэн юм.

✅ Тайланд Улсаас Монгол Улсад агаарын тээврийн шинэ урсгалыг бий болгох, хамтран ажиллахад бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан