Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
ЖИМС, ХҮНСНИЙ НОГОО, МОД ТАРИАЛАХ СУРГАЛТАД ЦОГТЦЭЦИЙ СУМЫН ИРГЭДИЙГ ХАМРУУЛЛАА

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийгмийн хариуцлага, орон нутагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд 2022 оны 6 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалах, агро-ойн аж ахуй байгуулах” сэдэвт сургалтыг ХААИС-ийн багш нартай хамтран зохион байгуулж байна.

Сургалтыг доктор профессор Д.Хандсүрэн, доктор, дэд профессор Ж.Бат-Эрдэнэ, доктор, дэд профессор Б.Батдэлгэр нар удирдан Тэрбум мод тарих шинжлэх ухааны үндэслэл, Говийн бүсийн нөхцөлд хамгаалалтын ойн зурвас байгуулах шаардлага, үндэслэл, хүлэмжийн аж ахуйд хүнсний ногоо тариалах технологи, жимс жимсгэнэ тариалах агротехнологи, хүнсний ногоог ил талбайд тариалах технологи, ногоон модлог мөчрийн үржүүлэг зэрэг 15 сэдвийн дагуу орон нутгийн сонирхсон иргэдэд онол, практик хосолсон сургалт зохион байгуулав.

Мөн сургалтын үеэр багш нар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нөхөн сэргээлтийн туршилтын талбай, мод үржүүлгийн талбайтай танилцаж, байгаль орчны мэргэжилтнүүдтэй санал солилцож, зөвлөгөө өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэс Тавантолгой” компани нэгдэж “Сая тонн-Сая мод” хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2021-2030 оны хүртэлх хугацаанд 180 сая мод тарихаар төлөвлөж байгаа юм.

Компанийн тарихаар төлөвлөсөн 180 сая модыг Говийн бүсийн мод үржүүлэг буюу компанийн Өмнөговь аймгийн салбарт байрлах мод үржүүлгийн талбайн хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр, Хуурай хээр болон ойт хээрийн бүсийн мод үржүүлгийн талбай байгуулж, суулгац бэлдэн тарьж ургуулахаар төлөвлөөд байгаа юм.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан