Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦОВ

 

Монгол дахь Нэгдсэн үндэстний байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг олон нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг өнөөдөр /2022.09.10/ боллоо. Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн уг нээлттэй өдөрлөгт “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцов.

Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг оролцож "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээ болон нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулдаг ажлуудын тухай мэдээлэл өгснөөс гадна Нэгдсэн үндэстний байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана гэдгийг хэллээ. 

Өдөрлөгийн үеэр компанийн үйл ажиллагаа болон компаниас хэрэгжүүлж буй “Сая тонн -  Сая мод” хөтөлбөр, “А6-20” бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлж буй ажилчдын “Green center” төсөл болон боловсролыг дэмжих хөтөлбөрийн талаар танилцуулав.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан