Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК ХҮНИЙ ЭРХИЙН МАГАДЛАН ШИНЖИЛГЭЭНИЙ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь хүний эрхийг хүндэтгэн ажиллах хүсэл эрмэлзэлтэй, хүний эрхийн мэдрэмжтэй, мэдлэг, мэдээлэлтэй ажилтан, ажил олгогчийг бий болгох, хөдөлмөрийн харилцааг сайжруулах, ажилтны зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор Европын холбооны санхүүжилттэй, Шведын Байгаль хамгаалал сангийн Байгаль орчны засаглалын дэмжлэгтэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Бизнес ба хүний эрх” төслийн хүрээнд  “Хүний эрхийн магадлан шинжилгээ”-г “Эрдэс Баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ-тай хамтран анх удаа хийж, үүний дагуу сайжруулалтын төлөвлөгөө гарган тодорхой үр дүн гарган ажиллалаа.  

Энэхүү төслийг эрдэс баялаг, ноос ноолуур, хүнсний салбарт хэрэгжүүлж гарсан үр дүн, хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг сонслоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь энэхүү тайлангаа олон нийтэд ил тод болгож байгууллагын цахим хуудсанд байршуулах, сайн туршлагаа хуваалцаж, гэрээт болон ханган нийлүүлэгчдээ уриалж манлайлж ажиллана гэдгээ илэрхийллээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан