Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Ариунбат: Санхүүгийн салбарын урт хугацааны тогтвортой байдалд банкны салбарын реформын хэрэгжилт нэн чухал Н.Номтойбаяр: Бид зах зээлийн эдийн засаг, хууль эрх зүйн орчинд бүгдийг өөрсдөөсөө хамааралтай байлгадаг төрийн ноёрхлыг халахыг зорьж байна. 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй 126 хүн Ерөнхийлөгчийн дүү Ухнаагийн Отгонбаяр нэр дэвших эрхээ авлаа Н.Алтанхуяг Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ Иргэдийн оролцооны нэгдсэн намын дарга Ц.Оюунгэрэл Хан-Уул дүүрэгт нэрээ дэвшүүлжээ Тавдугаар сарын 25-ны Бямба гарагт төв замаар автомашин явуулахгүй Монголын модон барилдааны тамирчид Ази тивээс 15 медаль хүртлээ Ногоон автобусны нээлттэй сонсгол эхэллээ Ардчилсан намын Үндэсний бодлогын Хорооны ээлжит бус хуралдаан хуралдаж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нэр дэвшигчдээ тодрууллаа
ЭМЯ-аас энэ онд “Өргөө амаржих газар”-т 1,8 тэрбум төгрөгийн тоног, төхөөрөмжийг гардуулж, Төрөх, төрсний дараах тусгай тасгийг ашиглалтад орууллаа

2022 онд Эрүүл мэндийн яамнаас эх, нярай, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж, улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулсан.

Тэгвэл өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт Эрүүл мэндийн яамны 245 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн “Төрөх, төрсний дараах тусгай тасаг”-ийн иж бүрэн засварын ажил дуусч, ашиглалтад орлоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Хонгорзул, Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболд болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцлоо.


Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Энэ жил бид эх, нярайн орнуудыг 100 хувь шинэчилсэн бөгөөд Өргөө амаржих газарт 335 орыг төрөх болон хэвтэн эмчлүүлэх тасагт хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна Нэгдсэн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн иж бүрэн засварын ажлыг 350 гаруй сая төгрөгөөр хийсэн бол өнөөдөр ийнхүү Төрөх, төрсний дараах тусгай тасаг ашиглалтад орж байна. Мөн тус эмнэлэгт дижитал суурин рентген аппарат, зөөврийн рентген аппарат, түргэн тусламжийн машин гэх мэт нийт 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 27 нэр төрлийн 67 тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөөд байна.” гэдгийг энэ үеэр онцоллоо. Мөн тэрээр “Өргөө амаржих газрын захирлыг сонгон шалгаруулах ажил хуулийн дагуу зарлагдаж, өчигдөр материалаа хүлээн авч дууссан. Энэ сарын 30-ны өдөр сонгон шалгаруулалт хийгдэнэ.” хэмээлээ.


Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболд хэлэхдээ “Эрүүл мэндийн яамнаас энэ оныг Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар иргэдэд тусламж, үйлчилгээг ойртуулах, чанартай үзүүлэх зорилгоор Төрөх, төрсний дараах VIP тасгийг ашиглалтад оруулж байна.” гэдгийг энэ үеэр дурдаж байлаа.
Тус олон улсын стандартад нийцсэн VIP төрөх өрөөнд төрөх эх гэр бүлийнхэнтэйгээ байрлах боломжтой бөгөөд төрөх үйл явцад ч гэр бүлийнхэн нь хамт байх боломжтой аж. Өрөө тус бүр 00, душ, амралтын хэсэгтэй. Эхний ээлжинд VIP өрөөний төлбөр 60 мянган төгрөг байх тооцоолол гарч байна. Үүнийг хувийн төрөх эмнэлгүүдийн ижил үйлчилгээтэй харьцуулахад 16-20 дахин хямд үнэ юм.

Ташрамд дурдахад 10 дугаар сараас хойш тус эмнэлэг гурав болон дөрөвдүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилчидад бүтэн олгоод байна.

1 Сэтгэгдэл
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хамгийн их уншсан