Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ “Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт” боллоо Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын төлөөлөлтэй уулзлаа Дэлхийн жишигт нийцсэн 512 зүслэгт томограф ашиглалтад орж, зүрх, тархины эмгэгийг секундийн дотор оношлох боломж бүрдлээ Маргааш 1-р хорооллын арын замыг хаана Үерийн аюултай бүсэд зусах, амрахгүй байхыг зөвлөж байна “Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль" зохион байгуулагдана "За бол заавал хийе" үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж байна Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна
МӨНГӨЛӨГ ШАГШУУРГА - 2023 ХАР УС НУУРЫН МӨСНИЙ БАЯРТ БОАЖ-ЫН САЙД БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНЭ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЭВ.

✅Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг Монгол Улсад зочлох жил болгон зарласантай холбогдуулан өвлийн аялал жуулчлалыг дэмжих, хөгжүүлэх зорилго дор "ХАР-УС НУУРЫН МӨСНИЙ БАЯР"-ыг энэ сарын 21-ны өдөр Ховд аймагт зохион байгуулах гэж байна.

✅Арга хэмжээний хүрээнд угсаатнуудын баярын жагсаал, монгол туургатны “Мөсөн сур”-ын харваа, монгол шагайн наадгай, мөсний барилдаан, “Ice drift” уралдаан, бүргэдийн үзүүлбэр, “Тэмээчин”, “Адуучин” тэмцээн, “Алтайгаа магтъя” язгуур урлагийн тоглолт, “Олон угсаатны өвлийн гоёл” наадам, морин чарга, чарга тэшүүрийн үйлчилгээ, морь, тэмээ унуулах үйлчилгээ, хоол ундны худалдааны үйлчилгээ зэрэг тэмцээн уралдааныг зохион байгуулах юм.

✅Мөн Монгол Улсад зохион байгуулах эвент арга хэмжээний хуанли батлагдсаны дагуу шинэ оны хамгийн эхний гадна, дотнын жуулчдад зориулсан арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.

✅Ерөнхий зохион байгуулагчаар Ховд аймгийн засаг даргын тамгын газар ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан